Эцэг эхийн өдөрлөг-2022

<2022.05.21-ны өдөр "Эцэг эхийн өдөрлөг-2022" арга хэмжээ маань ёслол төгөлдөр сайхан болж өнгөрлөө.

Хүүхдийн хөгжлийг дэмжихэд эцэг эхийн оролцоо чухал үүрэгтэй. Тэр тусмаа тусгай хэрэгцээт хүүхдэд бүр чухал.

Хүслийн Ордон тусгай цэцэрлэг нь эцэг эхийн хөтөлбөрийн хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулдаг.
Харилцъя-Ярилцъя цагаар бид эцэг эхтэй тусгайлан уулзаж хүүхдийн хөгжилд гарч буй ахиц, өөрчлөлтийг ярилцдаг. Ээжүүд маань тайвшруулах бариа хийлгэнгээ өөрийн хүүхдэд хэрхэн массаж хийхийг сурна. Сар бүр сургалт зохион байгуулж тусгай хэрэгцээт хүүхдийн хөгжлийг дэмжих аргазүйд суралцахын хажуугаар хүүхдийн хөгжлийн түвшинг тогтоож сурах ч үе бий. Аавуудын цагаар зөвхөн аавуудаа уулзаж аав хүний сэтгэлд өрнөдөг нандин зүйлсээ ярилцана.
Ингээд бүтэн хичээлийн жилийн дараа өөрсдөө мөн хүүхэд нь хэрхэн хөгжиж, дэвшсэнийг харж хамтдаа баярлахаар Эцэг эхийн өдөрлөг-2022 арга хэмжээг зохион байгууллаа.
Нарлаг сайхан нэгэн өдөр өөрийн хүүхдийн жилийн үйл ажиллагаатай танилцаж, бие биетэйгээ уулзалдан, хөөрөлдөж, туршлага хуваалцан, тоглох нь тоглож, зурах нь зурж багш нартайгаа ярилцах нь ярилцаад л, ямар сайхан байв аа.
Тус арга хэмжээнд хүрэлцэж ирж бидэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг мэдрүүлсэн бүх хүнд гүнээ талархал илэрхийлье!