Чадавхжуулах сургалт

Холбооны Бүгд Найрамдах Герман улсын “Sächsische JugenstiftungIAE e.V.” / Заксен мужийн “Genialsozial” хэмээх залуусын тэтгэлгийн сангийн дэмжлэгээр Энэрэлийн Түүчээ ТББ, Германы "Integrationsgemeinschaft ausländischer Erwerbsträger e.V." IAE e.V. нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлж буй “Чадавхжуулах сургалт”-ын 2021.09.06-09-ны өдрүүдэд Баянгол дүүргийн аргазүйчдэд "Нярай, балчир насны хүүхдийн хөгжлийн түвшинг тогтоон, хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх нь" сэдвээр сургалт зохион байгууллаа. Хүүхдийн хөгжлийн түвшинг аль болох эрт үед нь тогтоон, тохирсон дэмжлэгийг өгөх нь хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой. Сургалтад хамрагдсан аргазүйчид маань өөрсдийн цэцэрлэгийн багш нартаа 2021.09.13-17-ны өдрүүдэд дээрх сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.