Хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх аппликейшн!

Энэрэлийн Түүчээ ТББ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах, тэдний боловсролд тэгш хамрагдах боломжийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах төрөл бүрийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд үүний нэг нь хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх, хэрэглэхэд хялбар аппликейшныг нутагшуулах төсөл юм. Энэ хүрээнд Мицүбиши Корпорацийн санхүүгийн дэмжлэгтэйгээр олон жилийн судалгаанд үндэслэсэн, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ICF-CY (Үйл ажиллагааны олон улсын ангилал-Хүүхэд/Залуучууд) тулгуурлан боловсруулсан энгийн үг хэллэгтэй, цахим болон цаасан хувилбар бүхий, нярай, балчир насны хүүхдийн хөгжлийн түвшинг тогтоон, хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх үнэлгээний програмыг албан ёсны эрхтэйгээр монгол хэл дээр хүргэхэд бэлэн болоод байна.

“ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ- ТЭГШ ХАМРУУЛАХ БОЛОВСРОЛ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тогтвортой хөгжлийн боловсрол-2 төслийн дэмжлэгтэйгээр Насан туршийн боловсролын үндэсний төв нь Энэрэлийн Түүчээ ТББ-тай хамтран насан туршийн боловсролын багш нарын тогтвортой хөгжил /мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, тэгш хамрах, тэгш боломж/-ийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Тогтвортой хөгжил-Тэгш хамруулах боловсрол” онлайн сургалтыг 2021 оны 12 дугаар сарын 18, 27, 28-ны өдрүүдэд зохион байгууллаа.