Хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх аппликейшн!

<Энэрэлийн Түүчээ ТББ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хамгаалах, тэдний боловсролд тэгш хамрагдах боломжийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах төрөл бүрийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд үүний нэг нь хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх, хэрэглэхэд хялбар аппликейшныг нутагшуулах төсөл юм.
Энэ хүрээнд Мицүбиши Корпорацийн санхүүгийн дэмжлэгтэйгээр олон жилийн судалгаанд үндэслэсэн, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ICF-CY (Үйл ажиллагааны олон улсын ангилал-Хүүхэд/Залуучууд) тулгуурлан боловсруулсан энгийн үг хэллэгтэй, цахим болон цаасан хувилбар бүхий, нярай, балчир насны хүүхдийн хөгжлийн түвшинг тогтоон, хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх үнэлгээний програмыг албан ёсны эрхтэйгээр монгол хэл дээр хүргэхэд бэлэн болоод байна.

Хүүхэд бүр адилхан цэцэг байсансан бол энэ хорвоод өнгө алагласан, үзэсгэлэнт цэцэгс бүхий цэцэрлэгт хүрээлэн гэж ҮГҮЙ байхсан.

Тус програм нь 0-4 хүртэлх насны хүүхдийн
- Бие бялдрын хөгжил
- Харах-барьж авах хөдөлгөөний хөгжил
- Сонсгол, хэл ярианы хөгжил
- Бие даах чадварын хөгжил
- Сэтгэл хөдлөл-нийгэмшихүйн хөгжил
гэсэн 5 чиглэлээр хөгжлийн ерөнхий байдлыг харахад тусална. Герман, Швейцар оронд өргөнөөр хэрэглэдэг.
Энэхүү аппликейшныг Android, iOS үйлдлийн систем бүхий гар утас, таблет зэрэг бүх төрлийн зөөврийн төхөөрөмж дээр ашиглах боломжтой бөгөөд хүүхэд нэг бүрийн хөгжилд гарч буй өөрчлөлт, ахицыг хянах, харьцуулах, баримтжуулах мэдээллийн нэгдсэн сан бүхий веб програмтай.
?️‍♀️Хэнд хэрэгтэй вэ?
Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, тусгай хэрэгцээт боловсролын байгууллага, асрамжийн газрууд, хүүхэд хөгжлийн төв, сэргээн засах төв зэрэг хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг байгууллага, мэргэжилтэн, эмч, сэтгэл зүйч, судлаач нар үйл ажиллагаандаа ашиглах боломжтой.
?️‍♀️Хэрхэн ашиглах вэ?
Тус програмыг дараах зориулалтаар ашиглах боломжтой.
1. 0-4 хүртэлх насны хүүхдийн хөгжлийг ажиглах
2. 0-4 хүртэлх насны хүүхдийн хөгжлийн бэрхшээл, хөгжлийн хоцрогдол мөн хөгжлийн хоцрогдолд орох эрсдэлийг эрт илрүүлэх
3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг түвшинг тогтоож онцлог, хэрэгцээг ойлгоход шаардлагатай дэмжлэгийг хүргэх
4. Аливаа засал, сургалт, эмчилгээний үеэр хүүхдийн хөгжилд гарч буй ахицыг тэмдэглэх, баримтжуулах
Дэлгэрэнгүй мэдээллийг
89011691, 89008668 дугаараар лавлана уу!